Чанарын бодлого

 

“ТЕМПЛЛАНД” ХХК-ИЙН ЧАНАРЫН БОДЛОГО 

 

Бизнесийн өрсөлдөх чадварыг тасралтгүй сайжруулах хүрээнд:  

  • Бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулахад шинийг эрэлхийлсэн, эзний сэтгэлгээтэй, бүтээлч хамт олныг төлөвшүүлж, өрсөлдөх чадвартай, үндэсний бүтээн байгуулагчийг бий болгоно. 
  • Үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, салбартаа тэргүүлэхийн тулд нийт ажилтнуудыг тасралтгүй хөгжих, манлайлах, өсөн дэвжих боломжоор хангаж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зан үйлд төлөвшүүлнэ. 

Хамтран ажиллагч бизнес түншлэлийн хүрээнд:  

  • Харилцагч, хамтран ажиллагч талуудтай үр ашигтай, эерэг харилцаа, сэтгэл ханамжийг бэхжүүлэхийн тулд дэлхийн шилдэг инновац, технологийг бүтээн байгуулалтандаа ашиглах замаар мэргэжлийн өндөр түвшний бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлнэ.  

Хууль эрх зүйн хүрээнд:  

  • Үйл ажиллагаандаа холбогдох хууль тогтоомж болон барилгын норм дүрэм, стандартын шаардлагыг байнга мөрдөж ажиллана.  

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хүрээнд:  

  • Байгууллагын  бүхий л үйл ажиллагаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гүйцэтгэлийг тогтмол сайжруулж “Өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх” зан үйлийг ажилтан бүрт төлөвшүүлэн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаагүй ажлыг зогсоох эрхийг ажилтан бүрт олгож, аюултай тохиолдол бүрийг мэдээлэх, үл буруутгах, урамшуулах зарчмыг баримтлан нийт ажилтнууд, гэрээт туслан гүйцэтгэгчдийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг гол бодлого болгоно. 

  • Темплланд ХХК болон гэрээт байгууллагуудын ажилтан,  зочдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг  бүх үе шатуудад анхаарлын өндөр төвшинд байлгаж  аюулгүй ажлын байрыг бий болгох шаардлагыг тасралтгүй биелүүлж ажиллана.