Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор барилга

А блок барилгын нийт талбай: 18,640 м.кв  

НЗДТГазар, НИТХурлын танхим, НИТХурлын ажлын алба, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Үзэсгэлэнгийн танхим, Хүндэтгэлийн танхим, хурал, сургалт зэрэг олон төрлийн зориулалттай танхимуудтай. 

Б блок барилгын нийт талбай: 30,393 м.кв 

Нийслэлийн харъяа агентлаг (30 гаруй)-ууд - Авто зам хөгжлийн газар, Газрын алба, Статистикийн газар, Тээврийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар зэрэг байрлана. 

В блок барилгын нийт талбай: 13,616 м.кв

 Хурлын танхим, Нэг цэгийн үйлчилгээ, Спорт заал, Зоогийн газар гэх мэт газрууд байрлана. 

 

ТӨЛӨВЛӨЛТ

УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага баримт бичигт “Улаанбаатар хотын доторх төрийн захиргаа, худалдаа үйлчилгээ, банк санхүүгийн нэг төвт төвлөрлийг сааруулах зорилгоор нэг төвт хотоос олон төвт нягт суурьшилтай хот болгон хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үндсэн чиглэл батлагдсан. “Яармаг” хотын шинэ төв нь Улаанбаатар хот доторх төрийн захиргаа, худалдаа үйлчилгээ, банк санхүүгийн төвлөрлийг сааруулах зорилгоор төр захиргааны болон эдийн засаг, бизнес санхүү, мэдээлэл технологи, спорт, соёл шинжлэх ухааны олон улсын хэмжээний үйл ажиллагаа явуулах хотын шинэ төв болохоор төлөвлөсөн байна.

 

ТӨСЛИЙН ЯВЦ

Уг цогцолбор нь А, Б болон В гэсэн гурван блокоос бүрдэнэ. 

  • А блок барилгыг 2021.12.15-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн.
  • Б блок барилгыг 2023.02.01-ны өдөр хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
  • В блок барилгын ажил 2023.03.01-ний өдрөөс эхлэх төлөвлөгөөтэй байна.

Архитектурын шийдэл

Барилга бүтээц, экстерьер: Газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй бетон карказ. Дулаан алдагдал бага нарны туяа 40%, 60% шүүлттэй Low-E шилэн фасад, байгалийн Limestone чулуун фасад. 

Инженерийн шугам сүлжээ: Саарал ус дахин болосвруулах систем, Гал унтраах автомат (сприклер болон FM-200) систем, усан хөргөлтийн систем, барилгын нэгдсэн удирдлага (BMS - Building management system) болон автоматжуулалын систем зэрэг орчин үеийн оффисын барилгад хэрэглэж буй бүх дэвшилтэт системийг төлөвлөсөн.

Архитектурын шийдэл

Дотор интерьерийн шийдэл: Байгалийн гэрлийг чөлөөтэй нэвтрүүлэх том шилэн фасадтай. Гол танхим, үүдний угтах хэсэгт байгалийн чулууг хана шаланд төлөвлөсөн.

Б блокын барилга угсралтын ажлын явц

  • Карказ угсралт - 100%
  • Гадна шилэн болон чулуун фасадны ажил - 90%
  • Салхивч, агааржуулалтын систем - 60%
  • Галын систем - 50%
  • Дотор цахилгаан, холбооны монтаж - 30%
  • Хөргөлтийн систем - 25%
  • Дулааны шугам, узель угсралт - 100%
  • Цахилгааны дэд өртөө, генератор - 90%
  • Дотор цэвэр, бохир ус - 80%