НЗДТГазар, НИТХурлын танхим, НИТХурлын ажлын алба, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Үзэсгэлэнгийн танхим, Хүндэтгэлийн танхим, хурал, сургалт зэрэг олон төрлийн зориулалттай танхимуудтай.
Нийслэлийн харъяа агентлаг (30 гаруй)-ууд - Авто зам хөгжлийн газар, Газрын алба, Статистикийн газар, Тээврийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар зэрэг байрлана.
Хурлын танхим, Нэг цэгийн үйлчилгээ, Спорт заал, Зоогийн газар гэх мэт газрууд байрлана.
УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага баримт бичигт “Улаанбаатар хотын доторх төрийн захиргаа, худалдаа үйлчилгээ, банк санхүүгийн нэг төвт төвлөрлийг сааруулах зорилгоор нэг төвт хотоос олон төвт нягт суурьшилтай хот болгон хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үндсэн чиглэл батлагдсан. “Яармаг” хотын шинэ төв нь Улаанбаатар хот доторх төрийн захиргаа, худалдаа үйлчилгээ, банк санхүүгийн төвлөрлийг сааруулах зорилгоор төр захиргааны болон эдийн засаг, бизнес санхүү, мэдээлэл технологи, спорт, соёл шинжлэх ухааны олон улсын хэмжээний үйл ажиллагаа явуулах хотын шинэ төв болохоор төлөвлөсөн байна.
Уг цогцолбор нь А, Б болон В гэсэн гурван блокоос бүрдэнэ.
Барилга бүтээц, экстерьер: Газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй бетон карказ. Дулаан алдагдал бага нарны туяа 40%, 60% шүүлттэй Low-E шилэн фасад, байгалийн Limestone чулуун фасад.
Инженерийн шугам сүлжээ: Саарал ус дахин болосвруулах систем, Гал унтраах автомат (сприклер болон FM-200) систем, усан хөргөлтийн систем, барилгын нэгдсэн удирдлага (BMS - Building management system) болон автоматжуулалын систем зэрэг орчин үеийн оффисын барилгад хэрэглэж буй бүх дэвшилтэт системийг төлөвлөсөн.
Дотор интерьерийн шийдэл: Байгалийн гэрлийг чөлөөтэй нэвтрүүлэх том шилэн фасадтай. Гол танхим, үүдний угтах хэсэгт байгалийн чулууг хана шаланд төлөвлөсөн.